|
Баталгаа
JINBEI Haise микроавтобус худалдан авахад 1 жил буюу 20,000
километр зам туулах баталгаа гаргаж өгдөг бөгөөд баталгаанд дараах зүйлсүүд хамаарагддаг.
JINBEI Haise микроавтобус бүрт баталгааны дэвтэр нээн өгч, хийсэн засвар үйлчилгээ бүрийг тэмдэглэн баталгаажуулдаг.
Баталгааны дэвтэрт микроавтобусанд зайлшгүй хийгдэх үзлэг үйлчилгээ, баталгаатай холбогдох мэдээлэл, хэрэгцээт
утасны жагсаалтыг оруулсан. Баталгааны дэвтэрт тухайн микроавтобусанд хийсэн засвар, үйлчилгээний үнийн дүнг тэмдэглэдэг учир ашиглалтын
зардлаа бүрэн хянах боломжтой.
Төлбөрийн нөхцөл
Харилцагчиддаа бэлнээр болон урт хугацааны зээлээр худалдан авах төлбөрийн уян хатан нөхцөлийг санал болгодог.
Голомт, ХААН, Хас банкны урт хугацаат лизингийн үйлчилгээнд хамрагдаж болно.
Борлуулалтын дараах үйлчилгээ
Шинээр микроавтобус худалдан авсан хэрэглэгчиддээ эхний 1000 километрт моторын тос, шүүрийг үнэгүй солих үйлчилгээ үзүүлдэг.
Баталгаат хугацаанд 5000 км тутамд техникийн үнэгүй үзлэг, оношлогоонд хамруулдаг.
Сэлбэг түгээлтийн албаар дамжуулан сэлбэг, эд ангийг худалдан авч болох бөгөөд захиалгаар авах бол
ажлын 10 хоногт нийлүүлнэ. Бизнесийн байгууллагын үйлчилгээнд зориулан микроавтобусны гадна талд дүрс, лого бүхий стикер
захиалгаар хийлгэж болно.
Засвар үйлчилгээтэй холбоотой аливаа асуудлаар худалдааны төлөөлөгчтэй холбогдоно уу.
Албан ёсны засвар, үйлчилгээний төв - Нарны зам Доктор Авто Сүлжээ салбар
Та өөрт ойр байгаа Доктор Авто Сүлжээний доорх салбаруудаар үйлчлүүлж болно.

| 
| 
| САНСАР Доктор Авто Сүлжээ Сансар,
Хуучнаар Туул Жин Пан-гийн хойно ШУНХЛАЙ ШТС Утас: 99879162 | ХҮҮХДИЙН
ПАРК Доктор Авто Сүлжээ Нарны зам дагуу, Хүүхдийн
Паркийн урд | 5-н ШАР Доктор Авто Сүлжээ Таван
шарын автобусны буудлын баруун талд Утас: 631905, 99000255 | 
| 
| 
| Энх Тайван Найрамдлын Ордон Доктор
Авто Сүлжээ Энхтайван Найрамдалын Ордны баруун урд талд Утас:
318375, 99000490 | МОДНЫ 2 Доктор Авто Сүлжээ Баруун
4 замаас хороолол өгсөх замд ОД КТ-ын эсрэг талд Утас:
99193900 | НАРНЫ ЗАМ Доктор Авто Сүлжээ Нарны
зам, Нарантуул Худалдааны Төвөөс ЗЦГ орох замд Утас:
70160303 |
|